Шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн

2016 оны сонгуулиар Монгол ардын нам 65, Ардчилсан нам 9, Монгол ардын хувьсгалт нам 1, бие даагч 1 суудал тус тус авсан бөгөөд УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилсон байна. 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Улсын Их Хурлын анхдугаар чуулганаар “Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай”, “Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай”, “Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд ба шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн батлагдсан юм. Шинэ Засгийн газрын бүтцийн хувьд 13 яам буюу 6 ерөнхий чиг үүргийн, 7 чиглэлийн яамтай мөн бүрэлдэхүүний хувьд 16 сайдтай, 13 дэд сайдтай ажиллахаар болсон байна. Үүнд:

  1. Монгол Улсын Ерөнхий сайд: Ж.Эрдэнэбат
  2. Монгол Улсын Шадар сайд: У.Хүрэлсүх
  3. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга: Ж.Мөнхбат
  4. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд: Д.Оюунхорол
  5. Гадаад харилцааны сайд: Ц.Мөнх-Оргил
  6. Сангийн сайд: Б.Чойжилсүрэн
  7. Хууль зүй, дотоод хэргийн сайд: С.Бямбацогт
  8. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд: Н.Номтойбаяр
  9. Батлан хамгаалахын сайд: Б.Бат-Эрдэнэ
  10. Барилга, хот байгуулалтын сайд: Г.Мөнхбаяр
  11. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд: Ж.Батсуурь
  12. Зам, тээврийн сайд: Д.Ганбат
  13. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд: Ц.Дашдорж
  14. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд: П.Сэргэлэн
  15. Эрчим хүчний сайд: П.Ганхүү
  16. Эрүүл мэндийн сайд: А.Цогцэцэг

Мөн “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын дагуу Засгийн газар 10 тохируулагч ба 17 хэрэгжүүлэгч агентлагтайгаар үйл ажиллагаагаа явуулах болсон байна.

Б.БАТТҮШИГ, Нөхөрлөлийн гишүүн (battushig@gtsadvocates.mn, утас+976 331020)

Б.ХУЛАН, Хуульчийн туслах (khulan@gtsadvocates.mn, утас+976 331020)


gtsadvocates: 19 8 2016