Монгол Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлууд

Монгол Улсын Их Хурал 2016 оны 9 дүгээр сарын 9-ны өдөр “Монгол Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” тогтоолыг баталсны дагуу Монгол Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганаар дараахь асуудлыг хэлэлцэхээр болсон байна:

  • Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл;
  • Хүний хөгжил сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл;
  • Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл;
  • “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл;
  • Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөл;
  • Прокурорын байгууллагын тухай хуулийн төсөл;
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл;
  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөл;
  • Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  • Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  • Монгол Улсын гадаад харилцааны тухай хуулийн төсөл;
  • “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • Сонгуулийн тухай хуулийн төсөл;
  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  • Ач санах тухай хуулийн төсөл;
  • Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  • Боловсролын зээлийн сангийн тухай хуулийн төсөл;
  • Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл.

Б.БАТТҮШИГ, Нөхөрлөлийн гишүүн (battushig@gtsadvocates.mn, утас+976 331020)

Б.ХУЛАН, Хуульчийн туслах (khulan@gtsadvocates.mn, утас+976 331020)


gtsadvocates: 23 9 2016